Lot хэмжээ

Дансны үлдэгдэл, эрсдэл болон stop loss зайгаа оруулж, арилжаа бүрдээ тохирох lot хэмжээг шууд аваарай.

Тохиргоо

Эрсдэл 1.0%
$
%

Мэргэжлийн арилжаачид нэг арилжаанд 1-2% эрсдэл гаргадаг.

$

1.0 lot ихэвчлэн 100 унцтай тэнцдэг → $1-ийн үнийн хөдөлгөөн ≈ $100. Энэ бол түгээмэл жишээ утга — брокерийнхоо MT5 Specification-оор баталгаажуулж, шаардлагатай бол өөрчилнө үү.

Үр дүн
Ашиглах lot хэмжээ0.02
Бодит эрсдэл$101 $ (энэ lot-оор)$2.001 $ (1.0 lot)$100.00

Санамж: Энэ lot-оор арилжаанд орж, stop loss-оо $5 зайд тавибал алдагдал тань яг $10 болно — төлөвлөснөөс хэтрэхгүй. Брокер бүрийн нэгжийн утга ялгаатай тул MT5 Specification-оор баталгаажуулаарай.

Арилжаа бүрээ TraderLog-т бүртгэх →
Тогтмол эрсдэлАрилжаа бүрд яг ижил % эрсдэл гарга — данс өсөх эсвэл буурах бүрд lot хэмжээ автоматаар дагаж тохируулагдана.
% эсвэл $Эрсдэлээ хувиар эсвэл ам.доллароор сонгон оруулах боломжтой.
12 хослолАлт, мөнгө, индекс, гол валютууд — тус бүрдээ тохирсон математик тооцоололтой.

Түгээмэл асуултууд

Lot хэмжээ яагаад тийм чухал вэ?
Буруу lot хэмжээ бол дансыг тэглэх хамгийн том шалтгаан юм. Таны стратеги хэчнээн сайн байсан ч буруу lot-оор хэдхэн арилжаа алдахад данс шатна. Lot хэмжээгээ эрсдэлдээ тохируулж сурснаар арилжаанд орохоосоо өмнө яг хэдэн доллар эрсдэлд оруулж байгаагаа мэдэх боломжтой.
Ямар томьёо ашигладаг вэ?
Lot = Эрсдэл ($) ÷ (Stop loss зай × нэгжийн утга). Жишээ нь: $1,000 данстай, 1% ($10) эрсдэлтэй, алтан дээр $5 stop loss зайтай үед: 10 ÷ (5 × 100) = 0.02 lot.
Яагаад үр дүнг доош нь дугуйлдаг вэ?
Брокерууд ихэвчлэн 0.01 lot-ын алхам ашигладаг. Дээш нь дугуйлбал төлөвлөснөөсөө ИЛҮҮ эрсдэл гаргана — тиймээс бид эрсдэлийг хэзээ ч төлөвлөснөөс хэтрүүлэхгүйн тулд дандаа доош дугуйлдаг.
Индекс болон алтан дээр "нэгжийн утга" гэж юу вэ?
Та 1.0 lot-ын позиц эзэмшиж байхад үнэ $1 (эсвэл 1 point) хөдлөхөд дансанд орж ирэх эсвэл гарах мөнгөн дүнг хэлнэ. Энэ нь брокер бүрд өөр байдаг тул MT5-ын Specification цонхноос шалгаж тохируулаарай.

Арилжаа бүрийн lot-ыг нарийн тооцоол

TraderLog арилжаа бүрийн эрсдэлийг автоматаар бүртгэдэг — өнгөрсөн арилжаануудаа харж, сахилга баттай байсан эсэхээ шалгаарай.

TraderLog-ийг үнэгүй эхлүүлэх →