Session цаг
Яг одоо ямар session идэвхтэй байгаа, дараагийн session хэзээ нээгдэхийг Улаанбаатарын цагаар шууд хараарай.
Улаанбаатарын цаг
UTC+8 · TraderLog тэмдэглэлийн session ангилалтай яг ижил
--:--:--Ачааллаж байна…
Ази08:00–12:00
Лондон14:00–17:00
Нью-Йорк19:00–22:00
London Close22:00–00:00
00040812162024
Ази…
ХаалттайЛондон…
ХаалттайНью-Йорк…
ХаалттайLondon Close…
Хаалттай| Session | Нээгдэх (UTC+8) | Хаагдах (UTC+8) | Kill zone |
|---|---|---|---|
| Ази | 08:00 | 12:00 | 08:00–10:00 |
| Лондон | 14:00 | 17:00 | 14:00–16:00 |
| Нью-Йорк | 19:00 | 22:00 | 19:30–21:30 |
| London Close | 22:00 | 00:00 | 22:00–23:00 |
Санамж: Хамгийн том хөдөлгөөнүүд ихэвчлэн Лондон (14:00–17:00) болон Нью-Йорк (19:00–22:00) цонхонд явагддаг. Тэмдэглэлээ session-ээр шүүж, өөрийн хамгийн ашигтай цагаа олоорой.
Арилжаагаа session-ээр нь шинжлэх →Улаанбаатарын цагЦагийн зөрүү толгойдоо бодох шаардлагагүй — харуулсан цаг бүр Улаанбаатарын цагаар (UTC+8).
Шууд цаг тоологчSession бүрийн нээгдэх, хаагдах цагийг секунд секундээр тоолно.
Тэмдэглэлтэй таарнаTraderLog-ийн арилжааг ангилахад ашигладаг session-үүдтэй яг таарна.
Түгээмэл асуултууд
Session гэж юу вэ, яагаад чухал вэ?
Дэлхийн санхүүгийн том төвүүд (Токио, Лондон, Нью-Йорк) нээгдэхэд тухайн бүс нутгийн капитал зах зээл рүү орж ирснээр хэлбэлзэл болон хөрвөх чадвар огцом нэмэгддэг. Ихэнх стратеги зөвхөн тодорхой session-д л сайн ажилладаг тул өөрийн цагаа мэдэх нь win rate-д шууд нөлөөлнө.
Kill zone гэж юу вэ?
Session бүрийн доторх хамгийн өндөр хөдөлгөөнтэй, идэвхтэй богино цагийн цонх — ICT арилжааны арга барилд өргөн ашиглагддаг. Цайвар баараар тэмдэглэсэн. Энэ цонхонд үүссэн арилжааны сигнал илүү сайн биелэх магадлалтай гэж үздэг.
Яагаад бусад сайтуудаас цаг нь өөр байна вэ?
Хоёр шалтгаантай: (1) Бид Улаанбаатарын цагаар харуулдаг (UTC+8 — Монгол улс зуны цагт шилждэггүй); (2) Эдгээр нь биржийн албан ёсны цаг биш — TraderLog тэмдэглэлийн ашигладаг идэвхжлийн цонхнууд юм. Европ/Америк зуны цагт шилжихэд бодит идэвхжил 1 цаг орчмоор шилжиж болно.
Зах зээл хэзээ нээгдэж, хаагддаг вэ?
Форекс зах зээл 24/5 ажилладаг: Даваа гарагийн 06:00 цагт нээгдэж, Бямба гарагийн 05:00 цагт (Улаанбаатарын цагаар) хаагддаг. Амралтын өдрүүдэд "Зах зээл хаалттай" гэж солигдож, дараагийн нээлт хүртэл тоолно.
Ямар session танд мөнгө авчирдгийг таамгаар биш бодитоор мэд
TraderLog тэмдэглэл нь арилжаа бүрийг тухайн session-ээр нь автоматаар ангилдаг — статистик хэсгээ нээгээд л хараарай.